Ерөнхийлөгч Макрон Дарь эхийн сүмийг сэргээн босгоно гэв

2019/04/16 25 0

Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон гал түймэрт өртсөн Парижийн Дарь Эхийн сүмийг сэргээн засварлана хэмээн мэдэгдэв.  Тэрбээр “Бид бүгдээрээ хамтдаа  гамшигт өртсөн сүмээ сэргээн засварлах болно. Маргаашнаас эхлэн Францад болон хилийн чанадад сүмийг сэргээн засварлахад шаардлагатай хандивын аян эхлэх болно” хэмээн ярьжээ.
Францын Ерөнхийлөгчийн хэлснээр сэргээн босгох ажиллагаанд цаг үеийнхээ хамгийн  шилдэгүүдийг урин залж байгаа бөгөөд энэхүү явдлыг тэрбээр  “Аймшигт драм” гэж тодотгохын зэрэгцээ  гал сөнөөгчдөд  талархал илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Макрон “Нотр-Дам бол манай түүх,  манай утга зохиол, бидний төсөөлөл юм. Дайн дажин, өвчин тахал,  чөлөөлөлт гэхчлэн бидний тэсч гарсан бүхнийг хадгалсан түүхэн цаг үеийн ач холбогдол бүхий  газар билээ. Энэ бол манай амьдралын гол төв”  хэмээн тодотгожээ.
Гал энэ сарын 15-нд гарсан бөгөөд  дээврийн хэсгийн гуравны хоёр болон цаг зэргийг түймэрджээ. Шинжээчидийн үзэж байгаагаар сэргээн засварлах ажилд наанадаж 5 жил хэрэгтэй бөгөөд цаашид хэдэн арван жил ч шаардагдаж  магадгүй гэжээ.
 Эх сурвалж Lenta.ru
Бэлтгэсэн: М.Нэргүй
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen