Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй

2019/04/15 27 0

СӨҮЛ. /TASS/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй тухай “Yonhap” агентлаг Москва хот дахь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжлав.
“Ким Жөн Ун дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-д айлчлах магадлал хангалттай өндөр байна” гэж тус агентлагийн мэдээнд цохон тэмдэглэжээ. ОХУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Владивосток хотод болох төлөвтэй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 26-27-нд БНХАУ-д болох “Бүс ба Зам” форумд оролцоно гэдгийг “Yonhap” агентлаг онцлон дурджээ. Путин энэ үйл явдлын дараа эс бөгөөс нэг эсвэл хоёр өдрийн өмнө Ким Жөн Унтай уулзана гэж “Yonhap”-ын эх сурвалж үзэж байгаа аж.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын орлогч Ким Чан Сон гуравдугаар сарын 19-25-нд Москва болон Владивостокт айлчилсан тухай “Yonhap” агентлаг урьд нь мэдээлсэн билээ. Тэрбээр удирдагчийнхаа ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар тус улсад айлчилсан гэж мэдээлж байв.
ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Им Чол Илемтэй гуравдугаар сарын 14-нд уулзаж, Москва болон Пёньяны улс төрийн харилцааны хуваарийн талаар хэлэлцжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen