Францын Ерөнхийлөгч Египетэд айлчилж байна

2019/01/28 51 0
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиситэй хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр ням гарагийн орой Каир хотноо хүрэлцэн очсон байна.Э.Макрон болон түүний гэргий Брижит нарыг Каирын олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэх үед Египетийн Ерөнхий сайд Мостафа Мадбули хүлээн авчээ.
Францын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Э.Макроны хамт Гадаад хэрэг болон Батлан хамгаалахын сайд нар Египетэд очсон ажээ.2019 онд Египет-Францын соёлын жил тохиож байгаатай холбогдуулан олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Энэхүү айлчлал нь Э.Макроны Египетэд хийж буй анхны айлчлал бөгөөд тус улсын Ерөнхийлөгчтэй 2017 оны 10 дугаар сард Парист уулзсанаас хойшхи хоёр дахь уулзалт нь энэ болж байгаа ажээ. 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen