Талибууд Панжшер мужийг эзлэн авснаа мэдэгдэв

2021/09/06 25 0


Афганистаны Панжшер муж “Талибан”-ы хяналтад бүрэн орлоо гэж тус хөдөлгөөний төлөөлөгч Забиулла Мужахид твиттер хуудсандаа мэдэгджээ. "Дайсны хөлсний цэргүүдийн сүүлчийн түшиц газар болох Панжшер мужийг бүрэн эзлэв. Улс орны аюулгүй байдлыг бүрэн хангахын тулд гарагсан сүүлийн хүчин чармайлт ч мөн үр дүнгээ өгч, Панжшер муж Исламын Эмирт улсын хяналтад бүрэн орлоо" гэж Мужахидын мэдэгдэлд дурдсан байна.
Эсэргүүцэгчдийн зарим нь тулалдаанд ялагдсан бол зарим нь зугтсан гэж тэрбээр нэмж хэсэн байна. Талибууд Панжшерийн ард түмнийг дарлахгүй гэдгээ батлан хэлжээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл