ОУОХ-ны тэргүүн асан Жак Рогге таалал төгсжээ

2021/08/30 127 0


Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн асан Жак Рогге 79 насандаа таалал төгслөө гэж тус хорооноос ням гарагт мэдэгдэв. ОУОХ-ны найм дахь тэргүүний албан тушаалыг 2001-2013 онд хашсан түүний халааг одоогийн тэргүүн Томас Бах авсан бөгөөд тийнхүү Ж.Рогге хүндэт тэргүүн болсон юм.
“Жак спортод хайртай, тамирчидтай хамт байх дуртай нэгэн байсан бөгөөд энэхүү мөн чанараа өөрийнхөө таньдаг хүн бүхэнд түгээдэг байсан. Тэрбээр спортоос авдаг баяр баяслаа бусдад түгээгч нэгэн байлаа” гэж Т.Бах дурсан хэлжээ. Мөн ОУОХ-г орчин цагтай хөл нийлүүлэн шинэчлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг тус хорооны тэргүүн цохон тэмдэглэсэн байна. 
Т.Бах үргэлжлүүлэн, Ж.Рогге залуучуудын спортыг хөгжүүлэх чиглэлд гаргасан хүчин чармайлт хийгээд залуучуудын Олимпыг санаачилсан гэдгээрээ түүхэнд дурсагдан үлдэх болно хэмээн онцлон хэлжээ. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл