Fox News: COVID-19 вирус Уханий лабораториос гаралтай

2020/04/16 272 0

Шинэ төрлийн титэм вирус Хятадын Ухань хотын лабораториос үүсэлтэй бөгөөд анхны өвчтөн нь энэ лабораторийн ажилтан байсан гэж Америкийн Fox News агентлаг эх сурвалжуудаас авсан мэдээлэл дээр тулгуурлан дамжуулжээ. 
Fox News телевизийн мэдээлснээр, анхлаад вирус сарьсан багваахайнаас хүнд дамжсан бөгөөд халдвар авсан хүн хотын хүн ам дунд тараасан гэнэ. 
Түүнчлэн, вирусийн халдвар анх гарсан гэгдэх Ухань хотын зах дээр хэзээ ч сарьсан багваахай зарж байгаагүй, эх сурвалжуудын өгүүлснээр Хятадын эрх баригчид Уханийн вирус судлалын хүрээлэнгийн  лаборатори руу чиглэсэн анхаарлыг өөр тийш нь хандуулахын тулд вирусийн үүслийг хүнсний захаас гаралтай гэж мэдээлэл тараасан хэмээн Fox news мэдээлжээ.
Энд дуулгахад, дэлхий даяар тархсан вирусийн дэгдэлтэд Хятадын вирус судлалын лаборатори буруутай гэсэн таамаглал олонтаа гарч байсан юм. Тухайлбал,  2018 оны нэгдүгээр сард Хятад дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Уханийн вирус судлалын хүрээлэнгийн лабораторийн аюулгүй байдал хангалтгүй түүнчлэн Хятадын эрдэмтэд сарьсан багваахайнаас халдварладаг титэм вирусийг судлах эрсдэлтэй ажил хийж байгаа талаар  сэрэмжлүүлж байсан гэж Washington Post мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Shuud.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл