Хятадад сарьсан багваахайн мах зарагдсан хэвээр байна

2020/04/07 51 0

Коронавирусын тархалт Хятад орон даяар зогссоны дараагаас зах зээлүүд ажиллаж эхлэхийн хэрээр нутгийн ардууд сарьсан багваахай, могой зэрэг амьтдыг ардын эмчилгээний зорилгоор дахин зарж эхэллээ. Гэтэл чухам эдгээр амьтнаас аймшигт тахал эхэлсэн байж болох өндөр магадлал байгаа билээ.
DailyMail сонины сурвалжлагч Хятад улсын баруун өмнөд нутгаар явахдаа мянга мянгаар тоологдох хүмүүс зах зээл дээр дээр сарьсан багваахай, могой, нохой болон янз бүрийн хорхой шавьжийг худалдаж, худалдан авч байгаатай таарчээ. Амьтад нь бохир заваан торонд хоригдож, элдэв амьтны гэдэс дотор газраар хөглөрөн, цустай холилдон байсан гэх бөгөөд тэрхүү захууд дээр өвлийн улиралд “дотроос халаадаг” гэх нохой муурын махаар хоол хийн зарж байв.
“Энд байгаа хүмүүс бүгд л өвчин тахал дууссан, одоо ямар нэг санаа зовох зүйл байхгүй болсон гэж бодож байгаа бололтой.  Тэдний хувьд энэ аймшигт тахал нь одоо өөр бусад хүмүүсийн санаа зовох асуудал болсон байна ” хэмээн сэтгүүлч бичиж байна.
dailymail.co.uk
Хятадууд нохой муураас гадна янз бүрийн аалз, могой, багваахай, гүрвэл, шавьж иддэг ба ингэснээр олон янзын өвчнийг эдгээдэг гэж итгэдэг хүмүүс. Ийм хачин түүхий эд бүхий эм бэлдмэлийн сурталчилгаа ёстой алхам бүрд таарна.
Мөн сүүлийн үед улс орон даяар шинэ захууд нээгдэж байгаа бөгөөд короновирусын тархалтаас хойш өөрчлөгдсөн ганц зүйл нь эдгээр захууд дээр хяналтын жижүүрүүд байдаг болсон явдал юм. Харин тэдний үүрэг нь захын худалдагч нарыг ажлаа хийж байгаа үед зургийг нь л авахуулахгүй, хэвлэлд энэ тухай гаргахгүй байх явдал бололтой.
Эрдэмтэд короновирусийг Хятадын Ухань хотын амьтны захаас эхэлж тарсан гэж үзэж байгаа ба тэнд COVID-19-ыг тараагч сарьсан багваахай ихээр зарж байсан юм. Сарьсан багваахай нь тухайн вирусийн нөлөөгөөр өвддөггүй, өөр бусад 20 орчим хүний амь насанд аюултай вирусийг тараагч амьтан билээ.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen