Үнсэлт (Өгүүллэг)

2019/02/23 18 0
Үнсэлт (Өгүүллэг)
Бяцхан хонгорхон минь ээ!
Нөхөр чинь чамайг орхин одсон болохоор чи минь өглөөнөөс үдшийн бүрий хүртэл, үдшээс өглөө хүртэл уйлан хайлан гашуудан сууна уу. Чи минь юу хийх яахаа мэдэхгүй хөгшин нагацаасаа зөвлөлдөхийг хүсчээ. Үнэхээр туршлагатай учраас тусалж чадна гэдэгт баттай итгэж байна. Би чиний боддог шиг сүрхий биш ч хайрлах урлаг, чиний азгүйтээд байгаа өнчин хайрын талаар огт мэдэхгүй ч бас биш ээ. Миний насан дээр ингэж хэлж болох билээ. Түүнийг чи хайр, халамж, үнсэлтээр дутаагүй гэлээ. Энэ чинь л асуудал юм шүү дээ. Чи минь түүнийг залхаасан байх гэж бодож байна. 

Хонгорхон минь дээ, дэлхий дээр орших хамгийн аймшигт хүч бол бид бүхний гарт байдаг тэр л ХАЙР юм шүү дээ.
Эр хүнд биеийн хүч чадал заяагдан төрж тэд хүч гэдэг зүйлд эрддэг. Эмэгтэйчүүдэд гоо үзэсгэлэн заяагдан төрж, бүсгүйчүүд хайр халамжаараа амьдралыг залж байдаг шүү. Үзэгдэхгүй харагдахгүй боловч айж сүрдмээр энэ л бидний зэмсэг авч бид хэрхэн хэрэглэхээ сайтар мэддэг байвал зохилтой.

Бид ертөнцийг тэтгэгчид гэдгийг сайтар мэдэж ав. Дэлхийг үүсэн бий болсноос эхлэн бид хайрын түүхийг өгүүлсээр байх аваас эрчүүд буцаагаад өөрсдийн амаар хайрын түүхийг өгүүлэх билээ. Урлаг, уран сайхан, гайхалтай үйл явдлууд, ёс жаяг, уламжлал, дайн тулаан болон эзэнт улсын тусгаар тогтнол гээд ер нь бүгдээрээ хайраас ундрагатай. Библийн Дэлила, Жүдит нар бас ёгт үлгэрийн Омфаль, Хэлэн хоёр, түүхийн сабинчууд болон Клеопатра нарыг уншсан болохоор чи мэднэ дээ. Түүнчлэн, гэрийн эзэгтэй байна гэдэг нь өөрөө хүч чадал юм. Гэлээ ч бусад хаадын адил дипломат зан гаргах, ашиглах, хэрэглэх шаардлага зайлшгүй болдог. 

Хонгор минь ээ, хайр гэдэг үл анзаарагдам мөртлөө шүргэх төдийд л үүсдэг, үхэл шиг хүчтэй хэрнээ хундага шиг хэврэгийг бүгдээрээ л мэддэг. Буруудсан л бол жижигхэн зүйлс ч хайрыг бөхөөж, бидний хүч чадлыг бутаргахад хангалттай бөлгөө. Хайрыг бид ахин хэзээ ч өмнөх шиг нь болгож чаддаггүй.

Эмэгтэйчүүд бидэнд өөрсдийгөө эгдүүтэй болгох совин байдаг ч хайрлах, халамжлах тал дээр ойлгох ёстой эгзгийг нь тааруулж, загатнасан газрыг нь олоод маажчих чадвар дутмаг заяасан. Эрчүүдийн хувьд эзэн гэдгээ мэдрэх, бүхнийг удирдах гэсэндээ тэнэг юм уу гэсэн утгатай үгсээр өөрсдийгөө илэрхийлэх чадвартай байдаг. Энэ л үед нь бүсгүйчүүд хайрын сэтгэлээ гээж байдаг тул бодолтой бай охин минь, тэсээд үлд. Эмэгтэйчүүдийн армийн байгалиас бүтээгдсэн алдаа энд байх аваас Архилесийн өсгий шиг санаж уналгүй үлдэх гэж хичээ. 
Бидний жинхэнэ хүч чадал хаанаас ирдэгийг мэдэх үү? Үнсэлтээс. Зөвхөн зөв үнсэхээс. Хэзээд нь үнсэж, хэзээд нь болихыг мэддэг болсон цагт л бид хатад болдог. 

Үнсэлт өөрөө ямар гайхамшигтай гэдгийг мэддэг болох хэрэгтэй. Ганцхан номыг хүн дахин дахин уншаад байхгүй шүү дээ, тэгвэл дахин үнсүүлмээр дахин дахин үнсмээр санагдуулах хэрэгтэй. 
Тийм ээ, төгс төгөлдөр зүйл бол үнсэлт, хүний биед заяасан бал бурам мэт мэдрэмж бол үнсэлт, аз жаргалын дээд хэм хэмжээнд хүрэх гэдэг нь үнсэлт билээ. Хэн нэгэн хүнд тэрхүү ганцхан үнсэлт зовж шаналах үед нь сүнсээрээ хүсэн тэмүүлэх хүч, зүрх сэтгэлээрээ булгилан оргилох мэдрэмжийг сануулж чаддаг. 
Сюлли-Прюдомын найраглал дээр ингэж гардаг санаж байна уу?
Хайрлаад байхад тоогоогүй хэрнээ
Хал үзүүлэхүйд буугаад ирмуй.
Ганцхан үнсэлтээр сүнс төвлөрч 
Гол судсаар минь хайр оргилмуй. 

Хоёр биеийг нэг болгох гүн гүнзгий мэдрэмжийг нэг нь дангаараа үнсэлтээрээ өгч болдог. Хэл ам, хэрүүл тэмцэл хийлгүй зөвхөн уруулаа удирдах төдий анхны, эхний, шинэхэн, соргог мэдрэмжийг уруулаараа өгөөд урт, удаан, тогтвортой, амар тайван харилцааг үүсгэж болно. 
Хонгорхон минь дээ, үнсэлт чинь бидний хамгийн хүчтэй зэвсэг тул үүнийг утга учиргүй, хүчгүй, үнэ хүндгүй зүйл битгий болго л доо. Үнсэлт гэдэг үнэ цэнэтэй утга учиртай зүйл гэдгийг бүү мартаарай. Бодол санаа, амьдарч байгаа амьдралын чинь төлвөөс шалтгаалж чиний үнсэлт үргэлж өөрчлөгдөнө.
Бас Франсуа Коппегийн нэгэн зохиолд ийнхүү өгүүлдэг. Бүгдээрээ хуулан бичиж байхдаа мөр бүрийг шимтэн уншиж, тун чиг сэтгэл догдолж байсан даа.

Өвлийн үдэш хүсэл болсон эмэгтэйгээ хүлээх залуугийн уулзахгүй байх вий гэсэн айдас, сандрал, тэвчээр алдралын дараа гаднаас бүсгүй нь яаравчлан гүйсээр түүн дээр ирээд гивлүүрийнхээ цаанаас үнсмэгц, залуу эргэлт буцалтгүйгээр эзэмдүүлдэг. Тэгээд залуу: "Гивлүүрийн цаанаас ирсэн анхны тэр үнсэлтэд чинь би эргэлт буцалтгүй эзэмдүүлчихлээ” хэмээн уулга алддаг. 
Энэ уянгын халил уу, төгс үнэн үү, эсвэл хоёр хүнийг ажиглаж байгаад зүгээр нэг биччихэв үү? Иймэрхүү уулзалтыг мэддэг болохоороо эр хүний тэвэрт гүйж ирээд гивлүүрийн цаанаас амтат үнсэлтийг өгч мэргэшсэн болохоороо тэгсэн биз ээ, тэгээд ч дараа нь бодоход дурсамжтай. Ер нь өөрийг нь хүсэн хүлээж буйг, бас өөрийнхөө хоцорч байгааг мэдэх тул зальдаж урхидлаа гэдэг өнцгөөс харвал үзэн ядна шүү. Гэхдээ л цэвэр ариунаас ариун бишийн завсарт жижигхэн л завсар байдаг. 

ХолбооÑой ÐÑÑаг
Бод! Өвлийн үдэш гадаа хүйтэн байна. Залуу бүсгүй яарахаараа гүйн ирнэ. Амьсгалснаас үүдэн бүсгүйн гивлүүр чийгтэнэ. Сормуусан дээр мөс тогтдог шиг гивлүүр дээр бяцхан дуслууд бөнжигнөнө. Чийгтсэн гивлүүр өнгөгүй болж харагдахаас гадна эд нь өвлийн үнэртэй урвалд орно. Ийм гивлүүрийн цаанаас залуу эрийг үнсэхэд, шинэ соргог санагдаж, уруул дээрх сахал норно. Тэр залуу хүслэн болсон эмэгтэйнхээ уруулыг амтлаад байгаа юм биш. Цантсан гивлүүр, гаднаас авч ирэх өвлийн амьсгалыг амталсан хэрэг. Зохиол дээр залуугийн уулга алдсаныг тодорхой дурдсан байгаа шүү дээ. 
Ийм чухал байдаг тул хайхрамжгүй хандаж тун боломгүй. 

Энхрий хонгорхон минь ээ, чи минь тун хайхрамжгүй, анзааргагүй хүн шүү! Би чамд олон удаа хэлж байсан. Өнчин хайрын эзэн болсонд чи минь дангаараа буруугүй. Учир нь ихэнх эмэгтэйчүүд хэзээ үнсүүлэхээ мэдээгүй байхаас гадна хүчээр гэнэт үнсүүлснээр халдашгүй эрх мэдлээ алддаг. Хайртай залуу чинь, эсвэл эр нөхөр чинь ядарсан байх үед тэдний зүрх сэтгэл төдийгүй бие нь амрах хэрэгтэй болдог. Тэд хайр сэтгэлээ бясалган бодохын оронд унтаж амардаг. Уруулаараа гуйж, үнсэн энхрийлж, халамжаараа ядраах хэрэггүй. 

Би амьдралаас үүнийг л сурсан. Надад итгэ. Нэгдүгээрт ор хөнжлийн ажлаа шаардлагагүй үнсэлтээр булах хэрэггүй. Тамалсан болно, би итгэлтэй байна. Жишээлбэл, тэр нэгэн шөнө чи үнэхээр санаанаас гармааргүй эвгүй үйлдэл хийж билээ, чиний санахгүй, миний үл мартах тийм л үйлдэл.

Танай нөхөр, чи бид гурав ёслолын танхимд байна гэж төсөөлье. Нөхөр чинь чамайг тэврэн үнсэхээр завдаж, төгс байрлалаа авсан байх үед чи "Түймэр Түймэр!” гэж хашхирна. Нөхрийнхөө хичээл зүтгэлийг анзаараагүй мэт, ухаан санаа чинь өөр хаа нэгтэй байсан мэт үйлдэл гаргалаа гээд төсөөл. Нөхрийн чинь хайр сэтгэлийн урам хугарна. Нөхөр чинь хар хурдаараа гүйн ил зуухны дэргэдээс овоолгоотой түлээг холдуулж, хамаг чадлаараа түймрийн аюулыг зайлуулаад ирэхэд, урдаас нь чи "Намайг үнс!” гэвэл ямар байх вэ? Яг энэ үед нөхөр чинь хэдэн том түлээ тэвэрчихсэн газар буулгаж ч амжаагүй байна. 
Хичээл зүтгэл гаргаад ядарч сульдаад сунаж унах гэж байгаа хөөрхий залуугийн уруул дээр уруулаа удаан гэгч нь зөөлөн хүргэснийхээ дараа "Чи ямар муу үнсэлцдэг юм бэ! Гайхах юм алга!” гэж гомдолловол ямар уу? Нөхөртөө ямар санагдаж буйг нь ойлгохгүй байгаа юм шиг, гарт нь түлээ тэврээтэй буйг хараагүй мэт, шийтгэх лугаа үнсчихээд...

Эдгээрийг анхааралдаа ав! Бид бүгдээрээ иймэрхүү тэнэгдүү зан гаргадаг. Тохиромжгүй үеийг сонгох нь ухаангүй үйлдэл шүү! Аягатай ус барьсан, гутлаа өмсөх гэсэн, зангиагаа зангидах гэж ядсан, ер нь өөрт нь тун тохиромжгүй байдалтай байхад нь бид анаж манасан мэт анхаарал тавих гээд байдаг. Энэ нь биднийг гэх хүсэл, сэтгэлийг нь яваандаа унтраадаг. 
Ийм юм зөвлөөд байхдаа ч яах вэ дээ, огт дэмий зүйл гэж битгий бод. Хайрт хонгор минь, энэ чинь чухал зүйл. Жижиг зүйл ч гомдоож дийлнэ шүү! Зөв цагтаа биднийг анхаарал халамжаа үзүүлэхээс л бүх зүйл шалтгаалдаг гэдгийг мэдэж авагтун! Буруу цагтаа үнсвэл гай л дагуулна. 

Зөвөлгөөг минь дагахыг хичээгээрэй!
Чиний хөгшин нагац
Коллэттэ. 

Ги дө Мопассан 
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen