Жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэнэ

2019/02/02 140 0
Жүжигчин С.Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэнэ
Хошин урлагийн ууган гэгддэг "Өнгөт инээд” хамтлагийн жүжигчин  Санжаагийн Өлзийхүү Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртхээр болжээ.  Тэрбээр "Азтай бадарчин” алтан цомын эзэн уран бүтээлч юм. Монголд анх хошин урлаг ид хүчээ авч байхад жүжигчин хэмээгдэж олны хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн гэхэд болно.   Сүүлийн үед хошин урлаг гэхээсээ илүү дэлгэцийн уран бүтээлд чадварлагаар дүр бүтээх болсон авьяаслаг жүжигчин билээ. Олон жил үзэгчдэд инээд бэлэглэх буянтай үйлсэд зүтгэж яваа авьяаслаг, дайчин жүжигчинд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээх нь зөв хэмээн сошиалаар нэг хэсэг давалгаалж ч байсан.  Олны хайр хүндлэлийг хүлээсэн мундаг жүжигчин бүсгүйдээ баяр хүргэхийн ялдамд урлагийн бурхан тэнгэр үргэлж ивээж байхын өлзийтэй ерөөлийг өрөн дэвшүүлье ээ!скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen