Намрын бахархал

2018/11/02 199 1
                                       




                               Намрын бахархал
      Ураг удам , уг гарвал, үүх түүхийн, цадиг намтрын бодит эх сурвалж болсон Монголын бичиг соёлын их өв “Монголын нууц товчоо”-ны нэгдүгээр бүлэгт “Бодончир боржигин овогтон болов” гэж дурдсан нь бий. Эзэн Чингисийн төрсөн гариг өвлийн эхэн сарын шинийн нэгний өдөр Говьсүмбэр аймгийн дуу бүжгийн “Боржигин” чуулгын энэ намар Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын “Мөнгөн хараацай” чуулгад болсон мэргэжлийн чуулгуудын улсын IV уралдаанд оролцож уран бүтээлчдийн үзүүлсэн амжилтыг амжилтыг дурдахад таатай байна.
       Боржигины төв нутаг Их эзэн Чингисийн алтан ургийн, цагаан ясны удмын боржигинчууд ийнхүү үндэсний бахархалын өдрөөр дуурсах амжилт дүүрэн байна. Боржигины давтагдашгүй өв уламжлалыг харуулсан төрийн шагналт, СГЗ Д.Төрбатын цомнол, УГЗ Ш.Дашнямын хөгжим, ардын жүжигчин Б.Мөнхдорж, ерөнхий зураач О.Баярмагнай нарын уран бүтээл, 2018 оноос Т.Батсэрээтэрийн шинэчлэн найруулсанаар тоглож байгаа “Гэгээн Муза-2012” наадмын шилдэг бүтээл “Боржигин сэцэн” түүхэн дуулалт жүжиг уралдааны тэргүүн байр, шилдэг хөгжмийн зохиолчоор УГЗ С.Дашням, эмэгтэй гол дүрийн дэд байрыг дуучин Э.Дашдэмбэрэл, эмэгтэй туслах дүрийн дэд байрыг дуучин СТА Ш.Энхбаяр, эрэгтэй туслах дүрийн дэд байрыг дуучин С.Эрдэнэбаяр, эрэгтэй гол дүрийн дэд байрыг дуучин СТА Э.Мягмарсүрэн нар эзэлсэн бол концертын бүтээлийн шилдэг хөгжмийн удирдаачаар шинэхэн СТА М.Амгаланжаргал, шилдэг нүүр хувиргагчаар бүжигчин Э.Батхүү, бүжгийн шилдэг багшаар СТА Э.Алтанзул, гоцлол бүжгийн тэргүүн байранд С.Нарантуяа, гоцлол хөгжмийн төрлийн дэд байрыг Б.Шижир-Эрдэнэ нар эзэлж цөөхүүл хөгжмийн төрөлд “Хөх толботон” хамтлаг тус, тус тэргүүлжээ. Намрын бахархалт өдрийг чимж чих мялаасан хоёр мэдээг амжилтын богцонд нэмэрлэе. Цэргийн дуу бүжгийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин СТА Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул Цэнд-Аюушийн Амарболд БНХАУ-д гурван жил тутамд зохион байгуулагддаг “НИНГБО-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог А зэрэглэлийн 7-р уралдааны тэргүүн байрын эзнээр тодорч, Хятад дууг хамгийн шилдэг дуулсан дуулаачийн шагнал хүртжээ. Сүмбэр сумын 2-р сургуулийн 8-р ангийн сурагч Энхтайваны Хулан охин энэ зун Япон улсад байгаль соёлын өв хамгаалах сангийн шугамаар зохион байгуулагдаж Азийн 24 орны авьяаслаг багачууд оролцсон гар зургийн Мицубуши уралдааны Гранпри шагналыг арлын оронд өөрийн биеэр очиж гардаж авсан байна. Охины өвөг эцэг ахмад дайчин, төмөр замын анхны мастеруудын нэг боржигин овогт Бадамгаравын Чимэддорж гэдэг гарын дүйтэй ухааны уртай хүн байжээ. Хулангийн аав Энхтайван нь монгол гэрийн тавилга сайхан урладаг хүн юм. Боржигин нутгийн өнөө намрын бахархал энэ буюу.
Сэтгүүлч Т.Болдбаатарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen
Hey What we be subjected to here is , an foremostprovide Are you in? https://drive.google.com/file/d/1QxzsWppk2s-Z89UJjFDkM9T-bTO7R03n/preview