В.Путины 24 тэрбумын "үнэтэй" Монголд хийх айлчлал

2019/04/15 39 1

Энэ жил Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой тохионо. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгч, Засгийн газрын төвшинд Халх гол сумыг “Жишиг сум” болгох ажлыг эхлүүлээд байгаа юм. Тодруулбал, Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах хороог Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулж, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг томилсон байдаг. Уг хороо ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийх ажил, чиг үүргийн байдлыг харгалзан, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсгүүд байгуулсан.
Мөн Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн Монгол, Оросын дайчдын гавъяа, дурсгалыг Монголын ард түмэн, төр засаг үүрд мөнхжүүлж, хойч үедээ өвлүүлэхэд түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байгаа юм. Улмаар ойн хүрээнд ОХУ-ын армийн Александровын нэрэмжит дуу, бүжгийн чуулгын тоглолт болон тус улсын нисэх хүчний үзүүлэлтийг Монголд зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд ОХУ-ын толгой компанийн нэг “Роснефть” Дорнод аймгийн Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж найман сая еврогийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
1973-1976 онд тухайн үеийн ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Халх гол сумыг байгуулж байсан түүхтэй. Харин тавиад жилийн дараа бүрэн цутгамал барилга байгууламжтайгаар төвхнөх тус сумын бүтээн байгуулалтын ажилд Сүхбаатар аймгийн барилгын цэргийн анги, Дорнод аймгийн МСҮТ-ийн оюутнууд зэрэг томоохон хүчийг төвлөрүүлэхээр болжээ. Сонирхуулахад, Халх голын ялалтын 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж ОХУ-ын талаас үзүүлэх найман сая евро буюу 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх санал Ерөнхийлөгч В.В.Путин санаачилжээ. 
Тэрбээр Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд энэ жил Монголд айлчлахаар төлөвлөөд байгаа юм.
Түүнээс урьтаж Халх гол сумыг жишиг болгох бүтээн байгуулалтын ажлаа хугацаанд нь дуусгах үүрэг хүссэн, хүсээгүй бидэнд тулгарах нь. Эрх биш их гүрний Төрийн тэргүүн өөрийн санаачилгаар ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэж байхад хөрс шорооны ажлаа дуусгаагүй бол хаа хаанаа, хэн хэндээ ичгэвртэр асуудал болох учраас.
С.Сүлд
24tsag.mn 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen
  • ӨНДӨР АШИГТАЙ МАХ УТАХ ТӨХӨӨРӨМЖ ЗАРНА
  • 2019/04/16 14:55
ЭДИЙН ЗАСГИЙН ӨНДӨР АШИГТАЙ, МАХ ШАРЖ, УТАХ ТӨХӨӨРӨМЖ ЗАРНА.(Шинэ теxнологи.) Aдууны хавирга, каз, гаxай, тахиа, загас, шорлог, ангийн маx утаж боловсруулдах, эдийн засгийн өндөр ашигтай, тог цахилгаан xэрэглэxгүй, 1кг шорлогны нүүрсээр 10-15 кг махыг 2 цагт шарж, утаж бэлэн болгодог тул өрxийн үйлдвэрлэл, хоолны газар, амралт, жуулчны бааз болон зуслан лагер, гэртээ xэрэглэхэд тоxиромжтой ашигт ажиллагаатай төхөөрөмж юм.Мах утах технологи ажиллагаа, НИТРИТГҮЙ ЭКО орос жороор амтлаж, утаж боловсруулаx теxнилогийг зааж сургаж өгнө. Дарааxь тоног төxөөрөмжүүдийг xудалдаалж бна.ҮҮНД; Вакумдаж савладаг шинэ машин.Үнэ 1.2 сая төг. 10-15 кг маx утаx төxөөрөмж 550 мян.төг. Утас 80787088