Д.Эрдэнэбат: Засгийн газарт "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авах боломж байгаагүй

2019/03/11 30 0

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг "Монголын зэс" корпораци худалдан авсан асуудлын талаар өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат албан ёсны тайлбар хийлээ.
Тэрбээр, “Засгийн газрын 2016 оны зургаадугаар сарын 09-ны хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан. Тухайн үед миний бие Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг Засгийн газарт танилцуулсан юм. ОХУ-ын Ростех компанийн захирлаас 2016 оны зургадугаар сарын 01-нд ирүүлсэн бичигт ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг худалдан авах төлбөрийг ажлын 12 хоногийн дотор шилжүүлэх ёстой хэмээн дурдсан байгаа. Тухайн үед ажлын 12 хоногийн дотор 400 сая ам.доллар босгох боломж Монголын төрд байгаагүй. “Эрдэнэт үйлдвэр” 2016 онд улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн татвар төлж байсан бол 49 хувийг Монголын компани авсны дараа буюу 2018 онд татвар төлөлт ес дахин өссөн. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн асуудлыг улс төржүүлэх бус эдийн засгийн үр өгөөж талаас нь харах нь зөв юм” гэлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголын зэс” корпорацид олгосон нь мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн байцаалт явуулж байна. Мөн Засгийн газраас энэ сарын 06-нд “Эрдэнэт үйлдвэр”-т зургаасан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон юм.
Montsame.mn 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen