Зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

2020/08/24 34 0

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол болон зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж илүү үр дүнтэй тогтоолын төслийг боловсруулахаар гишүүд санал бодлоо солилцсон.
Энэ долоо хоногт зээлийн хүүг бууруулах тогтоолын төслийг дахин хэлэлцэж батлахаар Эдийн засгийн байнгын хороо болон ажлын хэсгүүд хуралдан ажиллаж байна. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монгол банкны удирдлагууд тус тогтоолыг хэлэлцэх байнгын хороодын хуралд багтан ажиллаж байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл