Нөхөн сонгуульд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр ярилцаж байна

2019/05/25 59 0

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болж, намын Бага хурлаа энэ сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гарагт хуралдуулахаар товложээ. Энэ хурлаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах аж.
Эрх баригч намаас тус тойрогт нэр дэвшүүлэхээр хэд хэдэн хүний нэр яригдаад эхэлжээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулжээ. Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулна гэх мэдээлэл байна. 
 
 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen