Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

2019/05/17 11 0

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажиллагааг түргэвчлэхийг цагдаа, АТГ, тагнуулын ажлын хэсгийнхэнд өгчээ. 
Мөн уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэргийн явцтай танилцаж,  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах АТГ-ынхны санал үндэслэлтэй гэж үзсэн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дээрх хэрэгт холбогдуулан яллагдагчаар тооцох саналаа НПГ-т хүргүүлжээ.
  Уг хэргийг шалгаж буй АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг яллагдагчаар татаад байгаа юм.
Т.Од
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen