Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

2019/02/26 44 0
       

БТСГ-ын анхны дарга, Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Хүүхдийн наадмын Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулх тэмцээн 2019 оны 02 сарын 23-ны амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээний нээлтэнд Аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтэсийн дарга М.Анхбаяр, Говьсүмбэр аймгийн жүдо бөхийн анхны эмэгтэй тамирчид оролцсон. Тэмцээнд Дорноговь аймгийн БТСГазар, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигон” дэвжээ, Биеийн тамир спортын газар, Шивээговь сумын Шивээ-Овоо ХК-ны хаялага спорт клуб, 2-р сургуулийн баг тамирчид өсвөрийн 14 жин, насанд хүрэгчдийн 3-н жин нийт 17 жинд 100 гаруй тамирчид оролцлоо. Нэгдсэн дүнгээр 1-р байранд Л.Амаржаргал дасгалжуулагчтай Шивээговь сумын Хаялга спорт клубын баг тамирчид, 2-р байранд М.Батдэлгэр дасгалжуулагчтай БТСГазрын баг тамирчид, 3-р байранд Гантулга дасгалжуулагчтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Боржигин” дэвжээний баг тамирчид шалгарчээ. 
Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад санхүү болоод сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн Говьсүмбэр аймгийн анхны жүдо бөхийн эмэгтэй тамирчиддаа талархал илэрхийлье.

БТСГазар
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen