Муайтай боксчин Б.Халиун Азийн аварга болов

2019/01/28 26 0
Тайландын Нан хотод энэ сарын 26-нд буюу өнгөрсөн бямба гарагт Азийн Муайтайн холбооны ерөнхийлөгчийн ивээл дор Азийн мэргэжлийн муайтай боксын аваргын төлөөх тулаанууд боллоо.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Б.Халиун Тайландын тамирчинг хожиж, мэргэжлийн муайтайн боксын Ази тивийн аваргын бүсний эзэн боллоо. Тэрбээр муайтайн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын болон Бүх ард түмний спортын наадмын аварга юм.

Б.Халиун дасгалжуулагч О.Алтанпүрэвийн удирдлага дор олон улсын тэмцээнд оролцож, өндөр амжилт гаргаж байгаа шилдэг тамирчин юм. Тэд 10 гаруй жил хамтран бэлтгэл хийж, муайтайн Ази тивийн аваргын бүсийг ийнхүү эх орондоо авчирлаа.
montsame.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen