Маргааш гурван Их аваргатай Хацү башё эхэлнэ

2019/01/12 80 0
 
Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башё Токио хотод маргааш /2019.01.13/ нээлтээ хийх Хацү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд болон 72 дахь Их аварга Кисэносато нарын аваргууд барилдана.
Их аваргуудаас гадна Озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон Сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд энэ башёд хүчээ сорино. Мөн Макүүчи буюу Дээд зиндаанд Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нар барилдана.
Харин Жюүрёо зиндаанд Дайшёохо Р.Шижирбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бөгөөд нийтдээ 20 гаруй монгол бөх барилдахаар болжээ.
Ням гарагт эхлэх Хацү башёгийн эхний өдрийн оноолт гарсан бөгөөд Их аварга Хакүхо, Комосүби Миёогирюүтэй, Их аварга Кисэносато Комосүби Митакэүмитэй оноолт таарсан бол Их аварга Какүрюү Маэгаширагийн нэгээс барилдах Точиоозантай барилдана. Озэки Такаясү Ичиножёотой, Гоэйдо Нишикигитэй барилдах юм. Хацү башё нэгдүгээр сарын 13-27-нд Токио хотод болно.
montsame.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen