Спортын шилдгүүд маргааш тодорно

2018/12/20 111 0

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг “БӨРТӨ ЧОНО-2018” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол маргаа буюу арванхоёрдугаар сарын 21-нд СТӨ-нд болно.
Жил бүр спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол нь тухайн оны “Шилдгийн шилдэг тамирчин”, “Шилдгийн шилдэг дасгалжуулагч” болон шилдэг баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жилийн шилдгийн шилдэг тамирнаар боксчин Д.Отгондалай, жүдоч Д.Сумъяа, шилдгийн шилдэг дасгалжуулагчаар жүдо бөхийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од нар тус тус шалгарсан билээ. Оны шилдэг эмэгтэй тамирчин: 
  • Б.Амина /Шатар/ Их мастерийн болзол хангасан
  • Б.Гангаамаа /Уулын спорт / Дэлхийн 2 дахь өндөр уул К-2 уулын ноён оргилд гарсан
  • Г.Нандинзаяа: /Буудлага/ Азийн наадмын алт хүрэл медальт
  • М.Нандинцэцэг /Бокс/-ДАШТ-ий хүрэл медальт
  • Г.Наранцэцэг /Самбо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга 
  • О.Насанбурмаа /Чөлөөт бөх/ ДАШТ-ий мөнгөн медальт 
  • Д.Сумъяа /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медаль, Азийн наадмын хүрэл медальт 
  • М.Уранцэцэг /Жүдо/ Азийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий 5 дугаар  байрын шагналт 
  • Ү.Үүрийнтуяа /Шатар/ Их мастерийн болзол хангасан 
  • Э.Хүслэн /Даам/ Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-д оролцох эрх авсан 
  • Б.Шоовдор /Чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
 
Оны шилдэг эрэгтэй тамирчин: 
  • Э.Эрдэнэбаяр /Чөлөөт бөх/ Азийн наадмын аварга 
  • Ө.Дүүрэнбаяр /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт 
  • Л.Отгонбаатар /Жүдо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт
  • Ц.Отгонбилэг /Даам/ Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-д оролцох эрхээ авсан
  • Т.Түвшинтулга /Чөлөөт бөх/ДАШТ-ий хүрэл медальт
  • Э.Цэндбаатар /Бокс/ Азийн наадмын аварга
  • Ш.Эрдэнэбаатар /Самбо/ ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт
 
Оны шилдэг спортын баг: 
  • 3*3 Сагсанбөмбөгийн эрэгтэй шигшээ баг-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 
  • Мөсний хоккейн Шигшээ баг-Challenge Cup-тэмцээнд анх удаагаа түрүүлсэн
  • Хөлбөмбөгийн  эрэгтэй шигшээ баг-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд аваргалж, 2 дугаар шатанд шалгарсан 
  • Хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ баг-Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд аваргалж, 2 дугаар шатанд шалгарсан 
  • Сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг-Азийн наадмын шөвгийн наймд шалгарсан
Б.ОД
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen