Говьсүмбэр аймагт усанд сэлэлтийн мастерсийн улсын аварга шалагруулах тэмцээн боллоо.

2018/12/04 152 0


Говьсүмбэр аймагт усанд сэлэлтийнмастерсийн улсын аварга шалагруулах тэмцээн боллоо.

       Усанд сэлэлтийн мастерсийн улсын аварга шалагруулах тэмцээн 2018 оны 12 сарын 01 нд Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Усан спорт сургалтын төвд” зохиогдсон бөгөөд тус тэмцээнд 8 клубын 40 гаруй тамирчид 4 насны ангилалддөрвөн төрлийн сэлэлтээр 50 метрийн зайд 20 гаруй төрөлд хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин уралдаснаас Говьсүмбэр аймгаас найман тамирчин оролцож аймгийн Онцгой байдлын газрын тамирчин Э.Мөнхчулуун 25-29 насны ангилалд мэлхий сэлэлтээр 50м зайд хүрэл медаль, араар даллах сэлэлтээр 50м зайд алт, өврөөр даллах сэлэлтээр 50м зайд хүрэл.Онцгой байдлын газрын тамирчин Б.Уянга мэлхий сэлэлтээр 50м зайд алт, араар даллах сэлэлтээр 50м зайд алт.Аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн тамирчин Б.Удвалцэцэг 30-34 насны ангилалд мэлхий сэлэлтээр 50м зайд алт, өврөөр даллах сэлэлтээр 50м зайд алт. ПТКоллежийн тамирчин П.Мөнхцоож 30-34 насны ангилалдараар даллах сэлэлтээр 50м зайд хүрэл медаль тус тус хүртсэн амжилттай оролцлоо.

Б.Батмөнхскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen