Жэйден Кокс 2019 оны шилдгээр шалгарав

2020/04/20 98 0

Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга домогт бөх Жон Смитийн нэрэмжит АНУ-ын 2019 оны шилдэг эрэгтэй бөхөөр дэлхийн аварга Жэйден Кокс анх удаа тодорчээ.
 
“Титан Меркури” клубийн тамирчин, 25 настай Кокс 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа түрүүлснээс гадна Буэнос-Айрест болсон Пан-Америкийн АШТ, Яшар Догугийн гранприд аваргалсан амжилтаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болов. ДАШТ-ий 92 кг-ийн жинд тэрбээр дөрвөн удаа барилдахдаа нийт 26 оноо авч, нэг ч техникийн оноо алдаагүй билээ.
 
АНУ-ын шилдэг эрэгтэй бөхийн шагналыг 1992 оноос хойш олгож эхэлсэн бөгөөд анхны эзнээр Жон Смит тодорч, түүнээс хойш Смитийн нэрэмжит болгожээ. Олимп, дэлхийн аварга Жордан Барроуз, Кайл Снайдер нар хамгийн олон удаа буюу тус бүр гурван удаа оны шилдгээр тодроод байна.
Жон Смитийн нэрэмжит шагналын эзэд:
 
1992 он - Жон Смит
 
1993 он - Терри болон Том Брэндс
 
1994 он - Мэлвин Дуглас
 
1995 он - Кевин Жексон
 
1996 он - Кендалл Кросс
 
1997 он - Лес Гачес
 
1998 он - Сэмми Хэнсон
 
1999 он - Стивен Нил
 
2000 он - Брэндон Слэй
 
2001 он - Жо Уильямс
 
2002 он - Жо Уильямс
 
2003 он - Каэль Сандерсон
 
2004 он - Каэль Сандерсон
 
2005 он - Толли Томпсон
 
2006 он - Билл Задик
 
2007 он - Даниел Кормье
 
2008 он - Хенри Сехудо
 
2009 он - Жэйк Херберт
 
2010 он - Жэйден Бергман
 
2011 он - Жордан Барроуз
 
2012 он - Жордан Барроуз
 
2013 он - Жордан Барроуз
 
2014 он - Тэрвел Жлагнев
 
2015 он - Кайл Снайдер
 
2016 он - Кайл Снайдер
 
2017 он - Кайл Снайдер
 
2018 он - Дэвид Тэйлор
 
2019 он - Жэйден Кокс
М.Бүүвэй
SHUUD.MN


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл