Монголын Хүүхдийн спортын YI их наадмын шигшээ тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
2019/09/16
594
0
Монголын Хүүхдийн спортын YI их наадмын шигшээ тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид спортын 17 төрөлд 133 тамирчин, 17 дасгалжуулагч нийт 150 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ.
- Ширээний теннисний төрлийн охидын ганцаарчилсан төрөлд Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн сурагч, Ширээний Теннис Сансар Хайрхан клубын тамирчин Г.Сэлэнгэмөрөн хүрэл медаль хүртлээ. Хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд 5 суруулийн сурагч, Сансар хайрхан клубын тамирчин Д.Нямбаяр алтан медаль, хосын төрөлд Г.Сэлэнгэмөрөн, Д.Нямбаяр нар мөнгөн медаль, багийн нэгдсэн дүнгээр 2-р байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
- Боксын төрөлд Говьсүмбэр аймгийн ОУХМ Л.Зоригтбаатар дасгалжуулагчтай Шивээ-овоо ХК-ний дэргэдэх Хаялга спорт клубын тамирчин Б.Отгонбаяр 60кг жинд хүрэл медаль хүртлээ.
- Волейболын эрэгтэй баг тамирчид 16 багаас 4-р байранд орсон амжилт үзүүлсэн.
- Сагсан бамбөгийн 3*3 баг тамирчид 30 багаас 4-р байранд орсон.
Паралимпийн төрөлд:
Паралимпийн хөнгөн атлетикийн 800м гүйлтэнд Говьсүмбэр аймгийн Д.Батбаатар алтан медаль, бочигийн төрөлд Н.Ундрам хүрэл медаль хүртлээ.
Паражүдо бөхийн төрөлд Говьсүмбэр аймгийн тамирчин Х.Энхзориг -55кг жинд хүрэл медаль хүртлээ.

БХЗАДаргаМ.Батдэлгэр
скачать dle 12.0