"Эрүүл амьдрал" сэдэвт явган аялал боллоо.

2019/09/09 94 0

Говсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Сүмбэр сумын ЗДТГ, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагууд хамтран 2019.09.07-ны өдөр аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, Сүмбэр сумын хөгжих 55 өрх, төгсөлтийн аргачлал хөтөлбөрийн өрхүүд болон залуусын төлөөллийг оролцуулсан "Эрүүл амьдрал" сэдэвт явган аяллыг амжилттай зохион байгууллаа.
Тус аяллыг 2017 оноос хойш өдгөө гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд аяллын үеэр багуудын мэндчилгээ, оролцогчдын хурд хүч, авхаалж самбааг шаардсан буухиа тэмцээн, АХА танин мэдэхүйн тэмцээн, байгаль орчноо цэвэрлэх ЭКО уралдааныг тус тус зохион байгуулж нийт 12 шагналт байрыг тодруулан шагнаж урамшууллаа.
Мөн арга хэмжээний үеэр онцгой байдлын албан хаагч гамшгаас урьдчилан сэргийлэх, үзүүлэх сургуулилтинд иргэдийг биеэр оролцуулсан бол цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнийг түр хаан, тусгай хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ архидан согтууралт, хор хөнөөлийн талаар сургалт мэдээлэл, Энх тус дэм өрхийн эмнэлгийн эмч анхны тусламж үзүүлэх, эрсдэлээс сэргийлэх чиглэлээр тус тус хамтарч ажилласан юм.
"Эрүүл амьдрал" аяллыг аймгийн Зорилтот бүлэгт чиглэсэн дэд хөтөлбөр болон зохион байгуулагч байгууллагууд хамтран санхүүжүүлсэн байна.

Говьсүмбэр ЗДТГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen