Дэд хурандаа Д.Түмэнжаргал мөнгөн медалийн эзэн боллоо..

2019/08/28 147 0


БНХАУ-ын Сычуань мужийн Чеэндү хотод 2019.08.08-18-ны өдрүүдэд Дэлхийн цагдаа, галын олимп “Нэг үүрэг, нэг мөрөөдөл” уриан дор зохион байгуулагдаж, 96 орны 9870 орчим тамирчид спортын 68 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
Энэхүү тэмцээнд Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрөлд 21 тамирчин оролцож алтан медаль-9, мөнгөн медаль-17, хүрэл медаль-4 хүртсэн амжилттай эх орондоо ирлээ.
Тус тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий нар хүлээн авч шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.08.27/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэтгэлийн тэнхим”-д боллоо.
Дэлхийн “Цагдаа, галын олимп”-ийн тоглолтод амжилттай оролцсон тамирчдаас “Цагдаагийн гавьяа” тэмдгээр 1, “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр 5, “Спортын алдар” тэмдгээр 2, албан тушаалын сарын үндсэн цалингаар 14 алба хаагч тус тус шагнагдсан юм.
      Тус тэмцээнд Push pull: +100 кг-д Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Түмэнжаргал мөнгөн медаль хүртсэн байна

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen