Монгол улсын хошой мэргэн Т.Жаргалсайхан агсаны дурсгалд зориулсан ​Шагайн харваа Говьсүмбэр аймагт боллоо.

2019/08/22 855 0


     

       Монгол улсын хошой мэргэн Т.Жаргалсайхан агсаны дурсгалд зориулсан Шагайн харвааны тэмцээн 8-р сарын 22-ний өдөр боллоо. Тэмцээнийг Монгол улсын хошой мэргэн Т.Жаргалсайханы гэр бүл, ах дүү, хамаатан садангууд хоёр дахь жилдээ ивээн тэтгэн зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнийг нээж монгол улсын үлэмж дархан мэргэн Б.Буянтогтох үг хэлж Шагайн харваачид Монгол улсын хошой мэргэн Т.Жаргалсайхан агсанд нэг минутын хүндэтгэл үзүүлсэний дараагаар Шагайн харвааны тэмцээнд олон жил хамтдаа нэг баг болж уралдаан тэмцээнд оролцож байсан Монгол улсын мэргэн Б.Өлзийбат Т.Жаргалсайханы ээж Түвдэнгийн Туваан гуайд алд цэнхэр хадаг барьж хүндэтгэл үзүүллээ.



Энэхүү тэмцээнд Дорноговь, Говьсүмбэр, Улаанбаатар хотоос нийт найман багийн 60 орчим мэргэн харваачид цэц мэргээ сорьсноос У.Өнөржадамба ахлагтай Дорноговь аймгийн Даланжаргалын сумын баг тэргүүлж Монгол улсын мэргэн М.Бэхбат ахлагчтай Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын баг удаалж Ж.Загдсүрэн ахлагчтай АПУ ХК-ний багууд эхний гурван байрны эзэд болсон байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen