Боржигин-2019 бөхийн тойм

2019/08/22 59 0

Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 25 жилийн ой, Төвийн бүсийн хурдан морины уралдаан “Боржигин-2019” наадмын үндэсний бөхийн барилдаанд Улсын арслан Д.Азжаргал, улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Даш, Д.Амаржаргал тэргүүтэй хүчит 128 бөх барилдлаа. Барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат улсын начин Эрдэнэбатын ДАШ үзүүрлэлээ. Шөвгийн 4-т Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат Энхтөрийн МӨНХБААТАР нар шалгарч үлдлээ. Өвсөрийн 32 бөх барилдаж Улаанбаатар хотын Налайх дүүргийн н.Мөнхбаатар түрүүлж, Говьсүмбэр аймгийн харъяат н.Мөнх-Эрдэнэ үзүүрлэлээ. ТАВЫН ДАВАА У.а Дагвадоржийн АЗЖАРГАЛ /Говьсүмбэр.Сүмбэр/ - А.х.а Одсүрэнгийн БАЯРХҮҮ /Сүхбаатар.Онгон/ У.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР /Булган.Бүрэгхангай/ - А.з Эрдэнэбилэгийн ЭНХАМГАЛАН /Булган.Могод/ У.н Эрдэнэбатын ДАШ /Дундговь.Эрдэнэдалай/ - У.н Дашзэвэгийн АМАРЖАРГАЛ А.х.а Энхтөрийн МӨНХБААТАР /Говьсүмбэр.Сүмбэр/ - А.а Баточирын ГОНЧИГТАВХАЙ /Говьсүмбэр.Сүмбэр/ ЗУРГААГЫН ДАВАА У.а Д.АЗЖАРГАЛ – У.з М.Өсөхбаяр У.н Э.Даш – А.х.а Э.МӨНХБААТАР ДОЛООГИЙН ДАВАА У.а Д.Азжаргал /Түрүүлсэн/ – У.н Э.Даш /Үзүүрлэсэн/

Posted by Urantsengel Dorj on Monday, July 29, 2019

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen