Э.Мөнхбаатар аймгийн хурц арслан боллоо.

2019/07/23 265 0

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын цол олгох барилдаан 2019 оны 07 сарын 07-н өдөр аймгийн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа. Барилдаанд Сүмбэр сумын харъяат, Кюкшүзан хөгжил сан, Шивээ-Овоо ХК-ийн бөх аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР 8 даван түрүүлж “АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН” цол хүртлээ. Үзүүрт Сүмбэр сумын харъяат сумын заан Хүрэлбаатарын БАЯСГАЛАНБААТАР шалгарч “АЙМГИЙН ЗААН” цол хүртсэн бол Сүмбэр сумын харъяат улсын арслан Дагвадоржийн АЗЖАРГАЛ шөвгөрч, Сүмбэр сумын харъяат сумын заан Алтансүхийн ДОРЖПАЛАМ “АЙМГИЙН ХАРЦАГА” боллоо. Мөн Сүмбэр сумын харъяат сумын заан Батжаргалын БАДРАНГУЙ, Баянтал сумын харъяат сумын заан Эрдэнэжавын ХАТАНБААТАР, Батаагийн ГАНХӨЛӨГ нар “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангаж Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат аймгийн начин Очирхуягын ЖАВХЛАНБАЯР “Нэмэх начин” чимэг тус тус хүртсэн байна. Аймгийн арслан Э.Мөнхбаатарын хувьд ийнхүү Говьсүмбэр аймгийн наадмаас тодорсон анхны “Аймгийн хурц арслан” цолтон боллоо. Шинээр аймгийн харцага цол хүртсэн А.Доржпалам, аймгийн начин цол хүртсэн Б.Бадрангуй нар улсын арслан Д.Азжаргалын ойрын хамаатан юм.

Г.Анхбаатарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen