УАШТ-ээс алтан меаль хүртлээ

2019/03/22 229 0


Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооноос 2019 оны Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 03 сарын 18-21-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнээс аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх, аймгийн арслан Дагвадоржийн ТҮМЭНЖАРГАЛ 3 алтан медаль, Говьсүмбэр аймгийн уугуул, өдгөө Улаанбаатар хотноо амьдарч буй Нямдоржийн АМАРБАЯСГАЛАН 2 алт, 1 хүрэл медаль тус тус хүртлээ. 
Д.Түмэнжаргал Мастер-1 ангилалын эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд суулт /Squat/-ын төрөлд 240 кг өргөж АЛТ, Таталт /Deadlift/-ын төрөлд 270 кг өргөж АЛТ, хэвтээ шахалт /Bench/-ын төрөлд 140 кг, нийлбэр дүнгээр 650 кг өргөж АЛТАН медаль, цом, Н.Амарбаясгалан Залуучуудын ангилалын -66 кг-ын жинд Таталт /Deadlift/-ын төрөлд 195 кг өргөж ХҮРЭЛ медаль, суулт /Squat/-ын төрөлд 182.5 кг өргөж АЛТАН медаль, хэвтээ шахалт /bench/-ын төрөлд 122.5 кг өргөж, нийлбэр дүнгээр 500 кг өргөж АЛТАН медаль, цом авсан байна.

Г.Анхбаатарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл