Зүүн бүсийн аварга боллоо.

2019/06/06 86 0
Зүүн бүсийн аварга боллоо. Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд тус газрын баг тамирчид Довтолгооны шат болон саадтай 100 м-ийн гүйлт, Хоёр төрөлтийн тэмцээн, 4х100 м-ийн буухиа гүйлт, Байлдааны тархалт зэрэг 4 төрөлд амжилттай оролцож нийлбэр дүнгээр “Алтан медаль” хүртлээ. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нь Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2011, 2013 онуудад алтан медаль, 2015, 2017 онуудад мөнгөн медалийг хүртэж байсан билээ. Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчилах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээн Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 10 гаруй Гал түймэр унтраах, аврах ангийн 90 гаруй тамирчид оролцсон байна.

хошууч В.Гэрэлчимэгскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen