Тун удахгүй нээлтээ хийх "Дубай II"-той танилц!

2018/10/29 131 0
"Олон Улсын Үзэсгэлэн-2020" нь Персийн булан дахь Дубай хотод 2020 онд зохион байгуулагдахаар болсон билээ. 
Үүнтэй холбоотойгоор Арабын Нэгдсэн Эмират улс тус үзэсгэлэнг зохион байгуулахыг тулд асар их хэмжээний хөрөнгө зарцуулан шинэ хот, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээний жинхэнэ диваажинг бүтээхээр шийджээ. Ингээд та бүхэнд тус ирээдүйн хотыг танилцуулах үүднээс дараах мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 
Тун удахгүй нээлтээ хийх "Дубай II"-той танилц!
 
 
Төслийн зохион бүтээгч нар болох Адриан Смит болон Гордон Гилл нар орчин үеийн дэлхийн ертөнцийн өөрчлөгдөж буй бүх хэрэгцээг харгалзан эрчим хүчний хэмнэлттэй, экологийн хөгжлийн хувьд хэт дэвшилтэт хотыг бий болгохыг зорьжээ.
Одоогийн байдлаар Олон улсын үзэсгэлэнгийн дараа ашиглалтад орох орчин үеийн орон сууцны барилга, оффисын барилга байгууламж, шинэ хурдны зам, нисэх онгоцны буудал болон шинжлэх ухааны төвүүдийн барилгын ажил явагдаж байна. Эрх баригчид энэ төсөлд 40 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан байна.
 
 
2020 он гэхэд үзэсгэлэнд 18 сая зочин ирэх төлөвтэй байгаа учраас зочид буудлуудын барилгыг нэн түрүүнд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
 

1. Архитектур ба дизайн

 
Хотыг тэр чигт нь байгальд ээлтэй байхаар төлөвлөсөн бөгөөд нийт газар нутгийн 45-50 хувийг ногоон байгууламж эзлэх юм. 
 
Архитектур ба дизайн
 
Хотын ихэнх хэсгийг явган зорчигчдод зориулан бүтээж байгаа нь агаарын бохирдлоос сэргийлэх үр дүнтэй арга болох гэнэ. 
 

2. Эдийн засаг

 
Энэхүү шинэ хот нь орчин үеийн нийгэмд амьдрах хүсэлтэй бүх хүмүүст зориулсан шинэлэг санаа, хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийн төв байхаар зориулагджээ. Тэрхүү хэрэгцээг хангахын тулд хөрөнгө оруулагчид болон шинийг сэтгэгч нарыг холбох хэд хэдэн төвүүдийг байгуулж тэдгээрийг зохицуулах яамдыг хүртэл бий болгохоор төлөвлөсөн байна.
 
Эдийн засаг

3.Тээвэр

 
Түүнчлэн тус хотод зориулж "Al Maktoum" нэртэй олон улсын нисэх буудлыг барьж байгаа аж. "Al Maktoum" нисэх буудлыг жилд 200 сая зорчигч хүлээж авахаар зураг төслийг нь гаргажээ. Хэрвээ энэ онгоцны буудал бүрэн чадлаараа ажиллаж чадвал дэлхийд томоороо дөрөвт бичигдэх  онгоцны буудал болох аж.
 
Тээвэр
 
Харин тус хотын нийтийн тээврийн бүтээн байгуулалтын хувьд нийт 47 буудалтай метроны замын барилгын ажил дуусч байгаа аж. 
 

4.Технологи

 
Олон улсын үзэсгэлэнгийн үеэр "5G" технологийг олон нийтэд танилцуулна гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Энэ үүднээс хотын өнцөг булан бүрт хамгийн сүүлийн үеийн цахим сүлжээний төвүүдийг байгуулж байгаа юм.
 
Технологи
 
Төлөвлөсөн ёсоор бүх бүтээн байгуулалт дуусвал энэхүү ирээдүйн хот нь манай дэлхийн хамгийн анхны бүрэн ухаалаг хот болох юм.
 
CAAK.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen