ХҮҮХДИЙНХ НЬ ТӨРСӨН ӨДРӨӨР ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО.

2019/05/08 88 0


Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар шийдвэрлэжээ. Уг байгууллагын албан хаагчийн 16 хүртэлх насны хүүхэд бүрийнх нь төрсөн өдрөөр тус хэлтэст ажилладаг эцэг эхэд нь цалинтай 1 өдрийн чөлөө олгох юм байна. Тус хэлтсийн “Хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүүхэдтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлэхээр олон ажил санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү цалинтай чөлөө юм. Чөлөө олгохдоо тухайн албан хаагчийн ажлыг орлож ажиллах албан хаагчийг томилж, ажил үйлчилгээ тасралтгүй хэвийн явагдах боломжийг бүрдүүлэн ажиллах болно гэж тус хэлтсийн дарга Ө.Манжил онцолсон байна.

Д.Уранцэнгэлскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen