Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт боллоо.

2019/05/03 111 0

Онцгой байдлын газрын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, тус аймагт зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Шивээговь суманд 04 дүгээр сарын 29-ний өдөр, гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Сүмбэр суманд 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа. Сургуультай холбогдуулан Онцгой байдлын газраас удирдамж, зааврыг хүргүүлж бэлтгэл ажлыг хангуулж, гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулийг “Яаралтай цуглар” дохиогоор эхлүүлж бүрэлдэхүүний хувийн бэлтгэл, аранзны бүрдэл, гамшигтай тэмцэх техник багаж хэрэгслийг шалгаж Шивээговь суманд 5 ортой хээрийн эмнэлэг, мал эмнэлгийг дэлгэн, “Газар хөдлөлт”, “Хүчтэй цасан шуурга”, “Мал амьтны гоц халдварт өвчин”-ний цагийн байдлаар штабын дадлага сургуулийг тус тус явууллаа. Дээрхи дадлага сургуульд сумдын Онцгой комисс, мэргэжлийн анги, сайн дурын хэсгийн нийт 145 хүн оролцлоо. Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургуулиар дээрх сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, орон тооны бус штабын албан хаагчдад гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн мэдлэг, дадлагыг олгохын зэрэгцээ, сумдын гамшигтай тэмцэх чадамжийг дээшлүүлж бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.


хошууч В.Гэрэлчимэг
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen