“ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР-ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” СЭДЭВТ ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019/04/26 112 0





          Зөвлөгөөнд нийгмийн бүхий л салбар бүлгийн залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл нийт 150 өрх хамрагдлаа. 
Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж үг хэлж, төрөөс гэр бүлийн талаар баримталж буй бодлого шийдвэр, орон нутгийн гэр бүлрүү чиглэсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, ” Хувь хүний хөгжлийн институт”-ийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг хүрэлцэн ирж залуу гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, эерэг харилцаа холбоог ойлгуулах, хүүхдээ хэрхэн эерэг аргаар хүмүүжүүлэх монгол арга ухаанаас суралцах, гэр бүлийн ариун нандин холбоог батжуулах болон “ХЭРХЭН САЙН ЭХНЭР БАЙХ”, “ХЭРХЭН САЙН НӨХӨР БАЙХ” талаарх сонирхолтой мэдээллийг багтаасан “ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР, ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН ЭЕРЭГ АРГА” сэдэвт лекцийг танилцууллаа. 
         Мөн Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран хэрэгжүүлж буй “ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” хөтөлбөрт хамрагдан гэр бүл, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэн, өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдралаа өөрчилж байгаа Сүмбэр сумын хувиараа бизнес эрхлэгч Э. Цэрэнчунтын гэр бүл, Үр хүүхдээ үлгэр дууриалалтай хүмүүжүүлж буй залуу гэр бүлийн төлөөлөл цагдаагийн ажилтан Ц.Алдарбаярын гэр бүл, бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа сайн дурын идэвхтэн өндөр настан Л.Буянтогтохын гэр бүлийг тус тус “ҮЛГЭР ЖИШЭЭ, МАНЛАЙЛАГЧ, ЗӨВ ҮЛГЭР ДУУРИАЛАЛТАЙ” гэр бүлүүдээр тус тус шалгаруулан урамшууллаа. 
ГБХЗХГазар

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen