"Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн алба хуулийн цаг-2019" өдөрлөг болов.

2019/04/19 100 0

Баянтал сумын 2-р баг буюу 16-р зөрлөг дээр "Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн алба хуулийн цаг-2019" арга хэмжээг зохион байгууллаа.Тамгын газрын холбогдох мэргэжилтнүүд чиг үүргийнхээ дагуу шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн талаарх мэдээллийг өгч оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өглөө.  Сумын соёлын төвийн хамт олон урлаг соёлын болон явуулын номын сангаар үйлчилгээ үзүүллээ. "Говийн сондор эмийн сан"-гийн ажилтан эм тариагаар иргэдэд үйлчилсэн болно. Арга хэмжээнд оролцсон иргэдээс сум орон нутгийн удирдлага, багийн Засаг дарга, холбогдох байгууллагууд, тойргоос сонгогдсон ИТХ-ийн төлөөлөгч нар төмөр замын зөрлөг, хэсгүүдээр явж ажиллах, мэдээ мэдээлэл хүргэх тал дээр учир дутагдал байгаа талаар шүүмжлэлттэй хандаж байсныг дурдах нь зүйтэй. Оролцогчид болон үйлчилгээ үзүүлсэн төрийн албан хаагч нартаа талархал илэрхийлье.

Ш.Шинэбаярскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen