ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ Б.ГАНТУЯА МЭДЭЭЛЖ БАЙНА.
2019/04/12
198
0

Эдгээр сарын аяны хүрээнд орон нутагт зохион байгуулах ажлын төлөвлөгөөг 6 зорилтын 47 ажил арга хэмжээтэйгээр төлөвлөн батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Орон нутгийн “Залуусын зөв шийдэл” цахим нэгдлээс санаачлан Найрамдал хотхонд 6, 7 дугаар байрнуудын дунд хог ангилан ялгах зориулалтын сав байршуулаад байна. Энэ ажлыг дэмжиж Найрамдал хотхоны иргэд та бүхнийг дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа ангилж ялган уг хогийн цэгт авчирч хийхийг зөвлөе.
Нийт аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил газрынхаа 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай болгож, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.
Эдгээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол иргэн ,аж ахуй нэгж байгууллагыг зөрчил гаргасан гэж үзэж газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог болохыг анхааруулж байна.
Байгаль орчоо хайрлан хамгаалах, цэвэр аюулгүй орчинд амьдрахад иргэн таны оролцоо маш чухал.
Иймд иргэд, хэрэглэгч та бүхнийг аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож “БАЙГАЛЬ ОРЧНОО ХАЙРЛАН ХАМГААЛАХ”-ыг уриалж байна.
Мөн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой өргөдөл, гомдол санал хүсэлтийг Мэргэжлийн хяналтын газрын 70543269 дугаарын утсаар болон тус байгууллагын ажлын байранд хүлээн авч байна.скачать dle 12.0