"Чойр-Залуусын шийдэл" группын залуучуудын уриалга

2019/04/05 49 0
“Чойр-Залуусын шийдэл” группын залуус бид "Амьдарлын хэв маяг, дадал зуршлаа өөрчилж, байгаль орчинд ээлтэй амьдарья" уриан доор дараах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. 
Орон нутгийн хогийн цэг, байгаль орчинд ил задгай хаяж буй хог хаягдлын хэмжээг бууруулах, аймгийн тохижилт үйлчилгээний газруудад ажиллаж буй ажилчдын ажлыг хөнгөвчлөх, тэдний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, "Чойр хот"-ын хөгжлийг төлөвшүүлэх зорилгоор дахин ашиглах боломжтой хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж авах хогийн савыг өөрсдийн нөөц боломжийг ашиглан хийж, байршуулаад байна. 
Энэхүү хогийн савыг Найрамдал хотхон 6-7 дугаар байрны голд байрлуулсан. Иймд ААНБ, иргэд та бүхнийг 1, 2 ширхэг (хуванцар сав, лааз, цаас) гэлгүй өөрсдийн үйл ажиллагаа, гэрээс гарч буй хог хаягдлыг ангилж энэхүү хогийн саванд хаяхыг уриалж байна.
Чойр хотын хөгжилд иргэн таны 
ухамсар, оролцоо нэн чухал............1 сарын хугацаанд бид үр дүнг нь тооцож цааш үргэлжлүүлэх болно.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen