Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгтэй боллоо.

2019/04/04 188 0
 Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бүртгэлжүүлж, үйл ажиллагааг тогтмолжуулах, эрх зүйн орчинг тодорхой хэмжээгээр бүрдүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”-ыг Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 24 дүгээр тушаалаар батлуулсан билээ. Үүнтэй уялдуулан Говьсүмбэр аймгийн Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад Засаг даргын захирамжаар “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг”-ийг 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тус сайн дурын бүлгийн 38 иргэн, аймгийн БОАЖГ-ын 5 алба хаагчдад гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх сургалтыг "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХ-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар гамшиг, аюулт үзэгдэл ослын тухай ерөнхий ойлголт, ахуйн болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам, эмнэлгийн яаралтай тусламж иртэл гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх амилуулах суурь тусламж сэдвүүдээр хичээл, сургалт явуулж УОК болон ОБЕГ-ын даргын албан даалгаварын талаар танилцуулан хээрийн түймэр унтраах болон жагсаалын бэлтгэлийн дадлагыг хийлээ. Сургалтад хамрагдсан иргэдэд хуурайшилтын улирал эхэлсэн энэ үед хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлагыг тараалаа. Дээрхи сайн дурын хэсэг нь тухайн сумандаа гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, гамшгийн дараах хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллах юм.

Хошууч В.Гэрэлчимэгскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen