“ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” боллоо.

2019/03/27 47 0

      Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-ийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО"-ын бичиг баримтын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд “ХҮҮХДИЙН АСУУДЛААР ҮҮРЭГ ХҮЛЭЭГЧДИЙН АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН”-ийг Аймгийн засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
      Зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууддын үүрэг хүлээгчдын төлөөлөлүүдээс бүрдсэн 250 гаруй хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид ороцлоо.
Оролцогчид хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу
- ГЭР БҮЛ ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
- БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
- ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД - ХАМГААЛАЛ
- ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭН ДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ-ЫН дагуу илтгэл, хэлэлцүүлэгүүд хийгдлээ.
Зөвлөгөөнийг нээж Аймгийн засаг дарга өгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г. Батсуурь үүрэг хүлээгчдэд хандаж үг хэллээ. ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИШИГ 2-Р СУРГУУЛИЙН “Найрал дуу”-ны суралцагчид
Гэр бүл, Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын сүлд дуу “Аз жаргалын наран” дуугаар үйл ажиллагааг эхлүүллээ.
Салбарын удирлагууд чиглэл чиглэлээр илтгэлүүдээ танилцууллаа. 
Хүүхдийн оролцоо, эрх хамгааллийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний оролцоог хангах чиглэлээрх бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт сэдвээр ГБХЗХГ-ын дарга Ц.Оюунбилэг, 
Хүүхдийн эрхийг ханган хэрэгжүүлэхэд үүрэг хүлээгчдийн хариуцлага сэдвээр "Good Neighbours" ОУБ-ын зөвлөх, доктор Х.Баавгай,
Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал сэдвээр БСУГ-ын дарга А.Зургаанжин,
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, анхаарах асуудлууд /Хүүхэдтэй холбоотой цахим болон цахим бус зөрчил, гэмт хэрэг, шалтгаан нөхцөл/ сэдвээр АЦХ-ийн дарга Дэд хурандаа Х.Бат-Очир,
Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлууд сэвдээр ЭМГ-ын дарга О.Мөнх-Од,
Сүмбэр сумын "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд сэдвээр Сүмбэр сумын засаг дарга, хамтарсан багийн ахлагч П.Амарсайхан,
Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй асуудлууд, түүнийг даван туулах нөхцөл бололцоо, хэрэгцээ шаардлага сэдвээр Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн, 2-р сургуулийн сурагч О.Соёлмаа,
Хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээрх хяналт, шалгалт, салбар дундын хамтын ажиллагаа сэдвээр 
Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Ганбаяр,
Хүүхэд хамгааллын бодлого болон Байгууллага аж, аж ахуйн 
нэгжийн дэргэд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж ажиллуулах журмын танилцуулга
МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ, 
Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх арга хэлбэр сэдвээр "Good Neighbours" ОУБ-ын зөвлөх, доктор Х.Баавгай
нар илтгэл мэдээлэл танилцууллаа.
Мөн Хүүхдийн эрхийг хэрхэн хангах, хамгаалах асуудлаарх хэлэлцүүлгийг үүрэг хүлээгчдын дунд санал, асуулт хариулт байдлаар явууллаа. 
Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг ААНБайгууллагын дарга нарт гардуулж хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг өгч зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг үүрэг хүлээгчдэд танилцууллаа. 

ГБХЗХГазарскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen