Говьсүмбэр аймагт шинээр баригдсан нүүрс угаах үйлдвэр туршилтаа хийлээ

2019/03/12 209 0
Амралтын өдрүүдээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаах үйлдвэрийн туршилтын үйл ажиллагаатай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Шивээ-Овоо” ХК-ний удирдлагууд танилцлаа.
Жилдээ 1.5-1.8 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай тус үйлдвэрийг Монгол, Хятадын хамтарсан “Старто” ХХК байгуулсан бөгөөд дэд бүтэц орсон анхны үйлдвэр гэдгээрээ онцлогтой юм. Үйлдвэр ашиглалтад орсноор 170-180 хүн ажлын байртай болж  ажиллах хүчний багагүй хувийг орон нутгаас бүрдүүлэх аж.
Үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг зургаан сарын хугацаанд угсарсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсийг угааж, Ази, Европын зах зээлд гаргахаар төлөвлөжээ. Ингэснээр Монгол Улсын нүүрс гуравдагч орны зах зээлд гарах боломж бүрдэж, нэг алхам урагшиллаа. Мөн Монгол Улсын дотоодын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлдэг Шивээ-Овоогийн уурхайн хүрэн нүүрсийг угааж, үнэ өртгийг нэмэгдүүлэх боломжтой аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen