“ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019/03/04 31 0



“ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛЬ” хөтөлбөр болон “ГЭРЭЭР АЙЛЧЛАГЧ” хөтөлбөрийг 2 дугаар сургууль болон 6 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд тус сургуулийн багш нарыг сургах, эцэг эхчүүдийн харилаа хандлагыг өөрлөх, хүүхдиийн болон зорилтот бүлгийн өрхүүдийн сайн сайхны төлөө, тэдний бүх талын хэрэгцээнд зориулан аюулгүй, хайрын орчинг бий болгоход гэр бүлийг хөхүүлэн дэмжих чиглэлээр ажиллах сургагч багш бэлтгэх “Гэр бүлийн баяр хөөр” сургалт 2 өдрийн сургалтыг Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа. 
Сургалтанд ерөнхий боловсролын 1,2,3,4,5-р сургуулийн багш, нийгмийн ажилтан, 6-р цэцэрлэгийн багш, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг үндэсний сургагч багш Б. Шүхэрцэцэг удирдан явууллаа. 
Сургалтын дагуу аймгийн нийт сургуулиудын эцэг эхчүүдэд “ГЭР БҮЛИЙН БАЯР ХӨӨР” сургалтыг 3 дугаар сард багтаан зохион байгуулах болно.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen