"Малчдын зөвлөгөөн-2019" боллоо.

2019/03/03 61 0


Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас "Малчдын зөвлөгөөн”-ийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр сумын 6-н багийн малчдын төлөөлөл 180 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр тус сумын ЗДТГ 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танлцуулсан бөгөөд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлэгийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Инвест оп монгол ТББ, Монгол даатгал зэрэг байгууллагууд шинээр гарсан хууль тогтоомж, цаашид авч хэрэгжүүүлэх бодлогын баримт бичиг, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 
Малчидын зөвлөгөөнд
- 5 төрөлд шилдгээр шалгарсан малчид, шинээр мянгат малчин болсон 8 иргэнийг шагнах
- Хэлэлцүүлэг 
- Дуу бүжгийн Боржигин чуулгын уран бүтээлчдийн тоглолт
- Гар бөмбөг, хөгжилтэй буухиа зэрэг тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

Сүмбэр сумын ЗДТГ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen