2019 оны 01 дүгээр сарын 29 өдөр Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагч нартай “Гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагаа боллоо.

2019/02/01 95 0



Ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батсуурь нээж үг хэллээ. Засаг дарга хэлсэн үгэндээ 2019 оныг Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласныг цохон тэмдэглэж, энэ он бидний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадваржуулж, тэдний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллах бөгөөд их бүтээн байгуулалт өрнөсөн сайхан жил байх болно хэмээн мэдэгдлээ.
Ёслолын ажиллагааны эхэнд 2018 онд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж үр дүнгийн гэрээгээ “A” үнэлүүлсэн агентлаг, сумдын дарга нарт батламж гардууллаа. Мөн сумдын үйл ажиллагааг сайжруулах, албан хаагчдыг идэвхжүүлэх, төрийн албаны үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлын талаарх нийгмийн сэтгэл зүйг дээшлүүлэхэд чиглэсэн “Шинэ санаа, сайн туршлага”-ын уралдаанд амжилттай оролцсон Шивээговь сумыг Засаг даргын тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газар болон Сүмбэр сумын 1-р багийн Засаг дарга нарыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.
Ийнхүү “Гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагааг эхлүүлснээр аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 20 агентлагийн дарга нар, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулсан.
Мөн тус ёслолын ажиллагааны үеэр Засаг даргаас боловсрол, соёл урлагийн байгууллагуудын дарга нартай хамтран ажиллах гуравласан гэрээг байгууллаа. Энэхүү гэрээ нь 2019 онд боловсрол, соёл урлагийн салбарт хийгдэж ажлыг тодорхойлж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилтийг хангах, өдөр тутмын арга зүйн удирдлагаар хангах ажлыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хэрэгжүүлэх ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen