Сар шинийн барилдаан болов.

2019/01/28 240 0

Билгийн тооллын ХҮII жарны “Урвуулагч" хэмээх ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаан, нийтийн монгол бөхийн барилдаан, хуурнин шуугигч өвсөрийн бөхийн барилдаануудыг 2019 оны 01 сарын 27-ны өдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгууллаа. Улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаанд Сүмбэр сумын харъяат, “Кюкшүзан хөгжил сан”-ийн бөх, аймгийн арслан Энхтөрийн МӨНХБААТАР түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, улсын өсөх идэр начин Чулуунбаатарын БАТЧУЛУУН үзүүрлэж, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Мөнхжаргалын БЯМБАДОРЖ, Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн харцага Мандахын АДЪЯАХҮҮ нар шөвгөрсөн байна. Тус барилдаанд үзэгч түмний уран хурц барилдаанаараа баясгасан Сүмбэр сумын харьяат, аймгийн заан Александрын АМАРТӨРД “Уран барилдаантай” бөхийн шагналыг олголоо.
Нийтийн монгол бөхийн барилдаанд Хүнс, хөдөө аж ахуйн газрын бөх Э.Түвшинзаяа түрүүлж, Сүмбэр сумын 5 дугаар багийн залуу бөх Х.Гантулга үзүүрлэж, их шөвөгт залуу бөх Э.Болд-Эрдэнэ, Г.Бямбадорж нар үлдэж, дунд шөвөгт залуу бөх н.Батсайхан, н.Жавхлантөгс, н.Мөнхбаяр нар шалгарч үлдсэн байна.
эх сурвалж: Ganbat Ankhbaatar‎ to Чойрын богдын хүчтэн дэвжээ
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen