ГОВЬСҮМБЭР аймаг ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА улсад эхний 5-д эрэмбэлэгдлээ

2019/01/27 65 0

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ өнөөдөр /2019.01.23/ танилцууллаа.
Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна.
Говьсүмбэр аймгийн хувьд хамгийн их ахиц гаргаж, өнгөрсөн жилийн өрсөлдөх чадварын оноогоо ахиулан 21 аймгаас 5-рт эрэмбэлэгдсэн байна. Үүнд эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн тухай мэдээллээ.
www.ecrc.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen