Замын хөдөлгөөний дүрмийн сургалт болов.

2019/01/16 286 0



Замын хөдөлгөөний дүрэм хамгийн анх 1925 онд батлагдаж байсан. Үүнээс хойш 11 удаа өөрчлөлт орсон байдаг. Мөн 2015 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинээр батлагдсан.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Энэхүү хуулийг хэрэгжүүлэх дагаж мөрдөх хүрээнд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгаас албан газар аж ахуйн нэгжүүд, иргэд, жолооч нарт удаа дараагийн сургалтыг зохион байгуулаад байгаа бөгөөд он гарсаар Ус-Ду, Онцгой байдлын газар, Төрийн банк, Дрем хоолны газар болон 5-р сургуулийн багш ажилчдад замын хөдөлгөөний дүрмийн сургалтыг зохицуулагч, дэслэгч Н.Галзагд удирдан зохион байгуулсан байна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл