"“Өвлийн агаар-Өлчир бие” спортын өдөрлөг болов.

2019/01/14 352 0
     Монгол улсын засгийн газрын 05 тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Өвлийн агаар-Өлчир бие” сэдэвт“Хаялга нуурын жавар” өдөрлөгийг 2019 оны 01 сарын 12-нд Хаялага нуурын хөвөөнд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээг спортын 3 төрлөөр зохион байгуулж, нийт 26 байгууллагын 500 гаруй албан хаагч, ажилчид оролцлоо.Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, 3-н сумын Засаг дарга нар оролцсон.

Өдөрлөгийн Мөсний шагай харвааны тэмцээнд 1-р байранд н.Ариун-Эрдэнэ дарга Нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Б.Отгончимэг даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, 3-р байранд н.Нямбаатар даргатай Цахилгаан дамжуулах сүлжээ, Оновчтой цохилтын тэмцээнд 1-р байранд Э.Тамир дарга Шүүх шийдвэр гүйцэтгэх газар, 2-р байранд Ш.Отгонжаргал захиралтай Политехник коллеж, 3-р байранд Цэцгээ захиралтай 1 дүгэээр сургууль,
“Хөгжилтэй буухиа” тэмцээнд Баянтал сумын 4-р цэцэрлэг, 2-р байранд н.Дамдинсүрэн дарга Онцгой байдлын газар, 3-р байранд Бат-Очир дарга Цагдаагийн хэлтэс,
“Говьсүмбэр-2040" олимпийн билэгдэл бүтээх тэмцээнд 1-р байранд н.Ариун-Эрдэнэ дарга Нэгдсэн эмнэлэг, 2-р байр Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, 3-р байранд Аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн багийн тус тус байранд орлоо. Өдөрлөгт ач холбогдол өгч идэвхтэй оролцсон Албан байгууллагууддаа талархал илэрхийлье.

М.Батдэлгэрскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen