4 иргэний амь насыг авран хамгааллаа.

2019/01/02 256 0


      Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Онцгой байдлын ерөнхий газрын даргын болон Онцгой байдлын газрын даргын тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09,00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09,00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэсэн ба баярын өдрүүдэд гал түймрийн зөрчлийн 2, эрэн хайх аврах ажиллагааны 1 дуудлагаар гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах бүлэг аврах, шуурхай албаны 2, гал түймэр унтраах 3, нийт 5 нэгж тусгай зориулалтын техник, давхардсан тоогоор 37 алба хаагч үүрэг гүйцэтгэн, галыг унтраан, хөлдөж осгох аюулаас 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Орон нутгийн 15 байгууллагын удирдлага, Сумдад шинэ жилийн баярын өдрүүдэд бэлтгэл бэлэн байдлыг хангах, сонор сэрэмж, хариуцлагыг өндөржүүлэх, сахилга ёс зүйн зөрчилгүй ажиллах, байгууллагатайгаа байнга холбоотой байх, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох талаар үүрэг хүргүүлэн ажиллалаа.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen