Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар 2018 оны тайлангийн хурлаа хийлээ
2018/12/25
1 154
0





Тайлангийн хурлын үеэр оны шилдгүүдээ шалгаруулж, олон жил үр бүтээлтэй, ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажилласан 19 алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар, Онцгой байдлын газар болон аймгийн шагналаар шагналаа. Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Хошууч” цолоор: Ангиллын сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахмад В.Гэрэлчимэг, ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр: Бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлах ахлагч Б.Батчимэг, ОБЕГ-ын “Баярын бичиг”-ээр: Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлах ахлагч Э.Мөнхчулуун, ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх”-ээр: Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч З.Оч-Эрдэнэ, Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдэгээр: тус ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч З.Мөнх-Эрдэнэ, “Жаргалант” давтан сургалт сэргээн заслын төвд 7 хоног амрах эрхийн бичгээр: Гал түймэр унтраах аврах 37 ангийн салааны захирагч ахмад Ш.Билэгдэмбэрэл, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Ч.Лхагвадорж, аврагч гал-сөнөөгч ахлах ахлагч Д.Ариунжаргал нар шагнагдлаа. Мөн Онцгой байдлын газрын "Шилдэг офицер"-оор Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад А.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг салаа хамт олон”-оор Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн дэслэгч З.Эрдэнэзолбоо захирагчтай 2 дугаар салаа, “Шилдэг ахлагч”-аар тус ангийн Аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч М.Бат-Очир, "Шилдэг жолооч"-оор тус ангийн Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч З.Мөнх-Эрдэнэ, “Шилдэг тамирчин”-аар тус ангийн Аврагч, гал сөнөөгч Д.Ариунжаргал, “Шилдэг үйлчилгээний ажилтан”-аар тус газрын Улсын нөөцийн салбарын харуул О.Түмэннаст нар шалгарлаа.
В.Гэрэлчимэгскачать dle 12.0