Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “БЭЛЭН БАЙ” сургалт боллоо.

2018/12/02 117 0
Өрхийн гамшгийн төлөвлөгөөтэй боллоо. “Иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох “БЭЛЭН БАЙ” сургалтыг зохион байгуулах төлөвлөгөө”-ний дагуу Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХ-тэй хамтран “Хамтдаа хөгжье” аянд хамрагдаж буй зорилтот өрхийн 35 иргэдэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, бэлэн байдлын төлөвлөгөө” сэдвээр 1 цагийн сургалтыг зохион байгуулан “Цасан болон шороон шуурга” богино хэмжээний бичлэгийг үзүүлж, гарын авлага тараалаа. Тус сургалт нь болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх, аюулгүй амьдрах орчныг бий болгох дадлыг хэвшүүлэх, өрхийн түвшинд гамшгийн бэлэн байдлыг хангах чадвар, хандлагыг бий болгох зорилготой бөгөөд “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд үед шаттай явагдаж эрсдэл, эмзэг байдлыг бууруулах ач холбогдолтой юм.
В.Гэрэлчимэгскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen