Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа.

2018/11/30 124 0


        Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийн хүрээнд иргэдэд болзошгүй гамшгаас өөрийгөө болон бусдыг хамгаалах, бусаддаа тусламж, дэмжлэг үзүүлэх, аюулгүй амьдрах орчныг бий болгох дадлыг хэвшүүлэх, өрхийн түвшинд гамшгийн бэлэн байдлыг хангах чадвар, хандлагыг олгох, гамшгаас хамгаалахад чиглэсэн орон нутгийн үйл ажиллагаанд оролцох, гүйцэтгэх үүргийг ухуулан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай холбогдох хууль, тогтоомж болон ХХҮГ, ЭМНД, Дэлхийн зөн ОУБ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн ажлын тайланг танилцуулах зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг "Бэлэн бай" сургалтын багцаар 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын танхимд 09 цагаас 14 цагийн хугацаанд ОБГ, ХХҮГ, ЭМНДХ, Дэлхийн зөн-Монгол ОУБ-ын Бор-Өндөр-1 ОНХ хамтран зохион байгууллаа. Сургалтанд 13 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 11 асран халамжлагч хамрагдлаа. Сургалтын төгсгөлд оролцогчдыг ОБА-нд ашиглагдаж буй автомашин техник, багаж зэвсэглэмж, тус газрын хүндэтгэлийн өргөөтэй танилцууллаа.

В.Гэрэлчимэгскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл

Нэр:*
Сэтгэгдэл:
Код: *
reload, if the code cannot be seen